


Ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалж, ажлын байрны эрүүл орчин, эерэг харилцаа, тогтвортой өсөлттэй хамт олныг хамтдаа бүтээцгээе.
Mindly сэтгэл зүйн төв нь байгууллагын ажилтнуудын сэтгэл зүйн байдлыг дэмжих, багийн харилцаа болон ажлын байрны уур амьсгалыг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, сургалт, интерактив уулзалт, хувь хүний сэтгэл зүйн тест, оношилгоо, судалгааны цогц үйлчилгээг санал болгож байна.
Бид зөвхөн сургалт ороод зогсохгүй, бодит өгөгдлийг хэмжиж, байгууллагын урт хугацааны соёл, ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл орчныг цогцлооход мэргэжлийн хөндлөнгийн түвшинд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Хувь ажилтны мэдээлэл, хариултыг 100% чанд хадгалж, мэргэжлийн ёс зүйг дээдэлнэ.
Олон улсад батлагдсан онол, стандарт тест болон хөндлөнгийн бодит датад суурилна.
Гар утсаараа ердөө 2 минутад сорил өгөх түргэн шуурхай дижитал дэд бүтэцтэй.
Байгууллагын соёл, эрсдэлийг тодорхойлж удирдлагад нэгдсэн хяналтын тайлан хүргэнэ.
Салбартаа мэргэшсэн клиник болон байгууллагын туршлагатай сэтгэл зүйчид удирдан явуулна.
Ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, байгууллагын онцлогт тохирсон сургалт, воркшоп, оношилгоо болон судалгаа.
Байгууллагын ажилтны тоо, цар хүрээнээс хамааран үйлчилгээний бодит хүртээмж (хүн-цаг) ба үнэ хэрхэн зохицохыг шалгана уу.
Суурь нөхцөлөө тодорхойлох багц
Хувь хүний оношилгоо хосолсон
Хамгийн өндөр өгөөжтэй цогц дэмжлэг
Гүнзгийрүүлсэн урт хугацааны хөтөлбөр
| Үйлчилгээний үзүүлэлт | Basic | Standard | Premium ★ | Тусгай багц |
|---|---|---|---|---|
| Сэтгэл зүйн орчны судалгаа | Тийм | Тийм | Тийм | Тийм |
| Хамт олны сургалт | 1 удаа | 1 удаа | 2 удаа | 3 удаа |
| Хувь хүний сэтгэл зүйн тест, оношилгоо | — | Бүх ажилтанд (50 хүнд) | Бүх ажилтанд (50 хүнд) | Бүх ажилтанд (50 хүнд) |
| Интерактив Воркшоп | — | — | 1 удаа (1 бүлэг) | 1 удаа (1 бүлэг) |
| Түлхүүр ажилтны сэтгэл зүйн зөвлөгөө | — | — | 5 удаагийн зөвлөгөө | 10 удаагийн зөвлөгөө |
| Тайлан ба зөвлөмж | Нэгдсэн тайлан | Нэгдсэн тайлан | Нэгдсэн тайлан | Нэгдсэн тайлан |
| Ахицын дахин үнэлгээ | — | — | Тийм | Тийм |
| Жишиг төлбөр(20–50 ажилтан) | 3,500,000₮-с | 5,000,000₮-с | 7,000,000₮-с | 10,000,000₮-с |
| Захиалах | Захиалах | Захиалах | Бидэнтэй холбогдох |
Бид танай байгууллагын онцлог, салбар нэгж, төсөвт нийцсэн тусгай үнийн саналыг шуурхай бэлтгэж өгнө.
“Сэтгэл зүйн хувьд эрүүл, үр бүтээлтэй багийг бүтээе”
Мэргэжлийн сэтгэл зүйчдийн байгууллага, хамт олонд зохион байгуулсан сургалт, хөгжүүлэлтийн бодит үйл явц
































































Та байгууллагынхаа онцлогт тохирсон сэтгэл зүйн сургалт, судалгаа, оношилгооны үнийн санал болон дэлгэрэнгүй хөтөлбөрийг авах бол бидэнтэй холбогдоно уу.
Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 36-р хороо, Emerald residence хотхон 502 байр, 2 орц B217 тоот
Бид таны хүсэлтийг хүлээн авч байгууллагын онцлогт тохирсон саналыг шуурхай бэлтгэн хүргэх болно.
Шууд цаг захиалахБайгууллагын сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, оношилгоо, багц үйлчилгээтэй холбоотой түгээмэл асуулт, хариултууд
Mindly нь байгууллагын ажилтнуудад зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, интерактив workshop, хувь хүний сэтгэл зүйн тест, оношилгоо, ажлын байрны сэтгэл ханамж, сэтгэл зүйн орчны судалгаа болон багц үйлчилгээг санал болгодог.
Байгууллагын хэрэгцээ, ажилтнуудын тоо, тулгамдаж буй асуудал, зорилгоос хамааран тохирох үйлчилгээг сонгоно. Тухайлбал, стресс менежментийн мэдлэг, ур чадвар олгох бол сургалт; багийн харилцаа, ойлголцлыг дэмжих бол интерактив воркшоп; байгууллагын сэтгэл зүйн орчин, ажилтнуудын сэтгэл ханамжийг үнэлэх бол судалгааны үйлчилгээг сонгох боломжтой.
Сургалтын хэлбэрээс хамааран оролцогчдын тоо ялгаатай. Нэгдсэн сургалтыг 50–300 оролцогчтой, интерактив багийн сургалтыг 15–30 оролцогчтой зохион байгуулдаг. Байгууллагын хэрэгцээ, оролцогчдын тоонд нийцүүлэн зохион байгуулалтыг урьдчилан тохиролцоно.
Байгууллагын сургалт 120 минут үргэлжилнэ. Сургалтын сэдэв, зорилго, оролцогчдын онцлогоос хамааран тохирох хэлбэрийг сонгоно.
Манай сургалтууд нь 12 жилийн практик дээр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн туршлага дээрээ үндэслэн Монгол хүн, бүлгийн онцлогт тохируулан зөвхөн уламжлалт лекц унших эсвэл хэт хөнгөн, хөгжөөнт байдлаар цаг өнгөрөөх бус шинжлэх ухааны үндэслэлтэй сэтгэл зүйн онол, батлагдсан арга зүйд суурилдаг.
Байгууллагын сургалт нь дараах сэдвүүд багтсан:
Үйлчилгээний үнэ нь сонгосон үйлчилгээ, оролцогчдын тоо, байршил болон үйлчилгээний багцаас хамаарна. Ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө 200,000₮ (10% хөнгөлөлттэй үнэ), интерактив воркшоп нэг ажилтанд 80,000₮, байгууллагын сургалт 1,200,000₮-өөс, ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа 2,500,000₮-өөс эхлэх үнээс эхэлнэ. Байгууллагын хэрэгцээнд тохирсон дэлгэрэнгүй үнийн санал авахын тулд бидэнтэй холбогдоно уу.
Хувь хүний сэтгэл зүйн тест, оношилгоо нь mindly.mn платформоор дамжуулан стресс, түгшилт, ажлаас халшрах хам шинж, сэтгэл хөдлөлийн чадвар (EQ) зэрэг үзүүлэлтийг онлайнаар үнэлэх боломжтой юм. Үнэлгээний дараа хувь хүнд зориулсан зөвлөмж авах боломжтой. Байгууллагын түвшний мэдээллийг судалгааны зорилго, тохиролцсон нөхцөлийн дагуу ашиглаж болно.
Судалгааны үр дүнд байгууллагын ажлын байрны сэтгэл ханамж, уур амьсгалын талаарх нэгдсэн тайлан гарна. Энэ мэдээллийг байгууллагын соёлыг сайжруулах, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах чиглэлийг тодорхойлоход ашиглах боломжтой. Танилцуулгад судалгааны тайланг дата бүрдүүлэлтийн хугацааг оруулалгүй 10–14 хоногт гаргахаар дурдсан.
Сэтгэл зүйн зөвлөгөө болон үнэлгээ нь нууцлал, мэргэжлийн ёс зүйн зарчмыг харгалзан зохион байгуулагдах ёстой. Байгууллагын судалгаа, тайлангийн үед ямар мэдээлэл цуглуулах, хэнд ямар мэдээлэл хүргүүлэх, хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах нөхцөлийг урьдчилан тодорхойлж тохиролцоно.
Mindly-ийн байгууллагын үйлчилгээний хэсгээр дамжуулан холбоо барих мэдээллээ илгээх эсвэл утас, и-мэйлээр холбогдож болно. Байгууллагын хэрэгцээ, ажилтны тоо, сонирхож буй үйлчилгээний талаар мэдээлэл өгснөөр тохирох үйлчилгээ болон үнийн санал авах боломжтой.